ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-18 15:38:00

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ сарын 24-нөөс аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна.


Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд нийт нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр шөнөдөө -6-11 хэм хүйтэн, өдөртөө -1+4  хэм, бусад нутгаар шөнөдөө -4-9 хэм хүйтэн, өдөртөө +2+7 хэм дулаан байх юм. 

 

Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй өвс бэлчээр сайтай дулаахан өвөл болж байна. Хэдийгээр өвлийн эхэн сар гарсан ч зарим газраар намрын өнгө хэвээрээ байгаа юм. 


相关新闻