СЭЛЭНГЭ: Хатагтай Шэннон Коулин Сэлэнгэ аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй удирдлагын баг Азийн хөгжлийн
банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин өчигдөр хүлээн
авч уулзлаа.
Сэлэнгэ
аймаг Азийн хөгжлийн банктай хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин,
хил гаалийн салбарт үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа
юм.
Одоогийн
байдлаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс
нутгийн төсөл” тус аймагт хэрэгжиж, Алтанбулаг хилийн боомтын шинэчлэлийн ажил ид
өрнөж байна.
Мөн Дархан-Сүхбаатар-Алтанбулаг
чиглэлийн хатуу хучилттай авто замын засварыг хийж байгаа. Түүнчлэн боловсролын
салбарт Тэгш хамруулан сургах боловсрол, Сургуулийн үдийн хоол, Хосолсон
сургалт гэсэн 3 төсөл Баянгол, Цагааннуур, Сүхбаатар сумын 1, 3,
Мандал сумын 3, Сайхан сумын 1 дүгээр сургуулиуд дээр хэрэгжиж байна.
Түүнчлэн
тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хоршоологчдын түүхий эдийг эдийн
засгийн эргэлтэд оруулахад тус дэмээ өгсөн олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.