Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн санхүүжилт хүрэлцдэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-19 09:11:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт хөнгөлөлттэй үнээр эм олгодог 17 эмийн сан бий. Гэвч эмийн хүрэлцээ хангалалттай байдаггүй. Энэ нь эмийн санхүүжилт багассантай холбоотой ажээ.

Ганцхан жишээ дурдахад, 6000 гаруй иргэнтэй Хүрэнбулаг багт ердөө 150 хүн хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой байдаг гэнэ. Эрүүл мэндийн даатгуулагч нь жилд 132.800 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж 132 нэр төрлийн эмийг 80 хүртэл хувиар бууруулж авах хуулийн заалттай байдаг. Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн дэргэдэх “Эрүүл мэндийн салбар зөвлөл” 2011 оноос “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Уг журамд эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн 132 нэр төрлийн 400 гаруй эмийг 30-80 хүртэл хувиар хямдруулж авахаар заасан байдаг. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг 7 удаа шинэчилж баталжээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻