ӨМНӨГОВЬ: Олон нийтийн эрүүл мэндийг дэмжих 100 ажилтан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-18 14:28:06

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан “Говийн оюу” хөгжлийг дэмжих сантай хамтран эрүүл мэндийн салбарт төлөвлөгөөт ажлууд хийсээр байна.

 

Тухайлбал Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн эрүүл мэндийг дэмжих ажилтан бэлтгэх сургалтыг  11 дүгээр сарын 15-27-ныг дуустал бүсчлэн зохион байгуулж, нийт 100 ажилтан бэлтгэх юм.

 

Олон нийтийн эрүүл мэндийг дэмжих ажилтан нь эрүүл мэндийн байгууллагаас алслагдсан бүсэд амьдарч байгаа бага насны хүүхэд, ХБИ, ахмад настантай айлд хүрч үйлчлэхээр бэлтгэж байна.

 

Ингэснээр алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрүүл мэндийн суурь боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

相关新闻