ДОРНОД: Зорилтот бүлгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-13 10:41:49

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Зорилтот бүлгийн хоёр мянган хүүхдийг томуугийн вакцинд хамруулж байна. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн “Sky Cell Flu дөрвөн цэнт томуугийн дархлаажуулалтын вакциныг өнгөрсөн 7 хоногоос ӨЭМТ, сумдын ЭМТ-д хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 279 хүүхэд вакцинаа хийлгэжээ.


Түүнчлэн энэхүү дархлаажуулалтын вакциныг 6 сараас дээш насны хүүхэд болон бүх насны иргэд харьяа ЭМТ-дөө 40 мянган төгрөгийн төлбөртэйгээр хийлгэх боломжтой. Вакцин хийлгэснээр томуугийн А,В хүрээний вирусээр өвчлөхөөс 95 хувь хамгаалж, хатгаа, астам, бронхит болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 

相关新闻