Архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд түр хязгаарлалт тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 10-р сарын 18-ны өдрийн А/289 тоот захиамж гарлаа.
Уг захирамж нь архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд түр хязгаарлалт тогтоох тухай юм. Учир нь сонгуулийн санал хураалт явагдах өдрүүдэд гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг 10 сарын 18-ны өдрийн 10.00 цагаас 10 сарын 20-ны 08.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг