Дорноговийн ихэнх нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 15:49:02

Дорноговь аймгийн УЦУОША-ны гаргасан энэ сарын 20-24-ний цаг агаарын урьдчилсан мэдээллээс үзэхэд 20-21-нд Дорноговь аймгийн ихэнх нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Мөн салхины хурд 21-нд зарим үед секундэд 12-14 метр секунд хүрч ширүүсч нутгийн хойд хэсгээр цасан шуурга  шуурах аж.

Агаарын температур шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус  хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө нийт нутгаар 15-20 градус дулаан байх аж.

Харин 21-нээс  сэрүүсч шөндөө  0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.   

Х.Эрдэнэбулган

相关新闻