НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар “Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэггүй статус нь үүнээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлов.
Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж ирсэн юм. Энэ жилийн тогтоолд
НҮБ-ын нийт 36 гишүүн улс хамтран зохиогчоор орсон байна.