ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар цас орж шуурах тухай цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар цас орох бол 8, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 мерт хүрч ширүүсэх тухай тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.