СЭЛЭНГЭ: 4483 малчин өрхөд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий мэдээллийг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-31 16:33:14

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт 7 аж ахуйн нэгжид 795.6 сая төгрөг, “Загвар хоршоо” төслөөс 1 хоршоонд 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

 

Тус аймаг нийт 5522 малчин өрхтэй. Үүний 82 хувьд буюу 4483 малчин өрхөд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий мэдээллийг хүргэн ажиллажээ.

 

Үүний үр дүнд аймгийн хэмжээнд дээрх малчин өрхөөс 362 хоршоо шинээр байгуулж гэрчилгээгээ авсан бол хуучин 22 хоршоо гэрчилгээгээ шинэчилсэн байна.

 

Мөн 243 хоршоонд 27.4 тэрбум төгрөгийн зээл олгож, 165 хоршооны 12.3 тэрбум төгрөгийн зээлд зээлийн батлан даалт хийсэн байна. 

相关新闻