ЗАВХАН: Бат-Оршил өргөх ёслолд 1000 гаруй хүн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улиастайд
хоёр хутагтын мэндэлсэн ойд зориулан Бат-Оршил өргөх ёслол
болж 1000 гаруй хүн оролцжээ.
Энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ой тохиож буй юм.
Улиастайд Дилов хутагт Данзанламэд
дээдэс багшид Бат-Оршил өргөх ёслол зохион байгууллаа.
Дилов хутагт
Б.Жамсранжавын хойд дүр Данзанламэд гэгээнтэнд Бат-Оршил өргөх ёслолыг аймгийн
ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Бурхан
шашинтны төв Төгсбуянт Жавхлант хийд, Боловсролын газар, Соёл, спорт, аялал
жуулчлал, залуучуудын газар болон төрийн байгууллагууд хамтран зохион
байгууллаа гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Бат-Оршил өргөх ёслол гэдэг нь энх тунх байхыг ерөөх номын уншлага, тахилга юм.
Мөн монголчууд эрт цагаас төр, шашны томоохон
тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан эрийн гурван наадам хийсээр ирсэн.
Монголчуудын тийм наадмын нэг нь даншгийн наадам буюу Бат-Оршил өргөх ёслолд
зориулсан тахилын наадам юм.
Даншиг гэдэг нь бат орших гэсэн утгатай төвөд үг. Энэ нь ихэс, дээд лам нарт насан хутаг оршуулахыг бэлгэдсэн болон ихэс дээдэс, хувилгаан гэгээний мэндэлсэн болон тодорсон, ирж бууж өнгөрсөн ойг дурсан тэмдэглэх шашны нэгэн зүйл ёслол юм.
Сүсэгтэн олон
Баторшил өргөх ёслолын зан үйл
Баторшил өргөх ёслолд оролцсон лам хуврагууд