АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоног үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-29 13:37:02

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 29 /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед 43 сая гаруй иргэн саналаа урьдчилан өгөөд байна. Даваа гарагт нэр дэвшигчид сонгуулийн дүнг шийдвэрлэх магадлалтай муж улсуудад дахин хүрэлцэн иржээ.


Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис Мичиган муж улсын Сагино хот дахь компьютерийн чипний үйлдвэртэй танилцсан байна. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдвол үйлдвэрлэлийн салбарын ажлын байрыг дэмжиж, төрийн албаны ажлын байранд тавигдах шаардлагуудыг эргэн харна гэдгээ мэдэгджээ.


Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хувьд Жоржиа муж улсын Паудер-Спрингс хотод болсон Үндэсний итгэл үнэмшлийн зөвлөлдөх зөвлөлийн дээд түвшний уулзалтын үеэр шашны удирдагчидтай уулзсан байна. Тэрбээр Ардчилсан намынхан тэднийг хяхан хавчихыг оролдож байна хэмээн хэлжээ. Мөн энэ удаагийн сонгууль бол манай улсын түүхэн дэх хамгийн чухал сонгууль болно гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.


RealClearPolitics” улс төрийн судалгааны төвийн эмхэтгэсэн санал асуулгуудын дүнгээр Д.Трамп нэг орчим хувиар илүүрхэж эхэлсэн бөгөөд сонгуулийн дүн хаашаа ч эргэж болзошгүй долоон муж улсад тун бага саналын зөрүүгээр илүүрхэж эхэлжээ.

 


相关新闻