ӨМНӨГОВЬ: 6246 малчин өрхөд 2,2 сая толгой мал намаржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ХХААГ-аас 2024 оны намаржилтын талаар мэдээллээ.
Нийт бэлчээрийн 70 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, 6246 малчин өрхөд 2,2 сая толгой мал намаржиж байна.
Малын 60 хувь нь тарга хүч сайтай, 40 хувь нь дундаж тарга хүчтэй байна. Аймгийн нийт нутгийг хамран 7 дугаар сарын сүүл 8, 9 дүгээр сард бороо орсноор бэлчээрийн ургамлын гарц сайжирч, малын тарга хүчийг нэмэгдүүлжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 оны хагас жилээр 2 251 471 толгой мал намаржиж байна.