СЭЛЭНГЭ: Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-25 22:58:56

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газраас хамтран “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг анх удаа зохион байгууллаа.

 

Хоёр үе шаттай зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

 

Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн 15  бүтээлээс хоёрдугаар шатанд тэнцсэн найман илтгэлийг хэлэлцүүллээ.

 

ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ц.Одбаярын "Хил орчмын бүсэд зонхилон тохиолдох гамшгийн төрлүүд, гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал" сэдэвт бүтээл тэргүүллээ.

 

Удаах байрт ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаагийн "Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх асуудал" бүтээл, гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Ууганбаатарын "Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь гамшгийн эрсдэлд үзүүлэх нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, харилцан хамтын ажиллагаа" бүтээл шалгарлаа.

 

Тусгай байрын шагналыг ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэгийн "Сэлэнгэ аймгийн хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймрийн эрсдэлд хийсэн шинжилгээ" сэдэвт бүтээл хүртлээ.

 

相关新闻