ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын Засаг даргаар Ц.Дэнээдоржийг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан аравдугаар сарын 25-ны өдөр боллоо.
Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуралдааныг Даланзадгад сумын дөрөвдүгээр тойргоос сонгогдсон төлөөлөгч Доржпаламын Нацагдорж даргалан явууллаа.
Хуралдаанаар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх, сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай, хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Даланзадгад сумын ИТХ-ын даргаар Доржпаламын Нацагдорж 96.5 хувийн саналаар сонгогдсон бол сумын Засаг даргаар Цогтын Дэнээдоржийг сонголоо.