ӨНӨӨДӨР: “Монгол марк-100” үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-25 07:09:49

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 25-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00-10:00 цагт: Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.

  • Д.Сүхбаатарын талбайд байрлах авто замын “Эхлэл цэг”-т хүндэтгэл үзүүлнэ.
  • Баярын хурал Корпорэйт зочид буудалд болж, салбарын шилдэг ажилчдад шагнал гардуулна.

09:00-17:00 цагт: “Новотел”-д: Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.  

10:30 цагт: “Ибис” зочид буудалд: “Аялал жуулчлалын АЙ ТИ ЭМ Монгол-2024” үзэсгэлэн "Мишээл Экспо"-д нээгдэх талаар хэвлэлийн хуралтай. Утас: 9910-9816.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлнэ.

11:00 цагт: ШУА-д: Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд зочилж, ШУА-ийн судлаач эрдэмтэдтэй уулзаж, илтгэл тавина.

11:00 цагт: МҮЭХ-ны төв байранд: Эрчим хүчний үнийн талаар мэдээлэл хийж, шаардлага танилцуулна. 

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүний төсвийг 2025 онд төсөвт тусгах талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 9979-0206, 8019-0070.

12:00 цагт: Байгалийн түүхийн музейд: Монголын Филателийн холбооноос “Монгол марк-100” үзэсгэлэнг нээнэ. 

15:30 цагт: Мал эмнэлгийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8888-5962. 

-ХААН галерейд: Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн нээгдлээ.








相关新闻