Хонгор сумын тариалангийн талбайг хамгаалж 41 км ойн зурвас байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайд 41 км ойн зурвас байгууллаа.
Энэхүү хамгаалалтын ойн зурваст 42 мянган ширхэг навчит төрлийн хайлаас, улиас мод тарина. Энэхүү ажилд хэрэглэсэн тарьц, суулгацыг Дархан-Уул аймгийн “Алд дэлгэм” компани нийлүүлэн, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн “Бугант нандин” компани гүйцэтгэжээ.
Тариалангийн талбайд
ойн зурвас байгуулснаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, үржил
шимийг нь нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нь нэмэгдэн эрт тариалах, талбайн ашиглалтыг сайжруулах гэх мэт ач
холбогдолтой юм байна.