БАЯН-ӨЛГИЙ: А.Мекейн нэрэмжит олимпиадад Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн баг тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит математикийн 10 дахь удаагийн нээлттэй олимпиад энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Өлгий хотод боллоо.
Уг олимпиадад Улаанбаатар хотын 1 дүгээр сургууль, Орчлон сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургууль, Баянхонгор аймгийн Номун-Далай цогцолбор сургууль, Төгс алгоритм сургууль, Увс аймгийн 1, 2, 3 дугаар сургууль, Эрдмийн эхлэл сургууль, Ховд аймгийн Цаст Алтай, Прогресс сургууль, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1, 2, 3, 6 дугаар сургууль, Бастама, Дарын, Зайд, Эмпати сургуулиас нийт 25 баг, 310 сурагч, 60 гаруй багш оролцов.
Олимпиадад багийн дүнгээр Улаанбаатар хотын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн баг тэргүүлж 5 сая төгрөгөөр шагнуулав.
Увс аймгийн нэгдүгээр баг дэд байр эзэлж, 4 сая төгрөг, Улаанбаатар хотын
Орчлон сургуулийн баг гутгаар байр байрт шалгарч 3 сая төгрөгийн эзэн боллоо.