ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн Засаг даргад Г.Чинбатыг томилохоор Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Алтай, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргад Г.Чинбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуралдаанаар ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 29 төлөөлөгчид үнэмлэх гардуулж, бүрэн эрхийг нь баталгаажуулсан юм. Мөн Хуралдааны дэгийг тогтоох, Намын бүлэг байгуулах, Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороод болон зөвлөлийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Г.Чинбатыг санал оруулж, төлөөлөгчдийн олонх нь буюу 64.2 хувь нь дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.