ДОРНОД: Гурил тэжээлийн үйлдвэрийг 1959 онд байгуулжээ
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2024 оны
аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Атар газар эзэмшихтэй зэрэгцэн зүүн аймгуудын хүн амыг
гурилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилготойгоор 1959
онд Дорнод аймагт Гурилын үйлдвэр байгуулж байжээ.
Өдгөө 65 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэ үйлдвэр Дорнод аймаг төдийгүй Сүхбаатар, Хэнтий аймгийн хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэн эх орны үржил шимт хөрсөнд ургасан чанар сайтай улаан буудайгаар хийсэн гурил, талх болон төмсийг зах зээлд нийлүүлж байна.