ДОРНОД: 37 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-21 11:12:19

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ оны наймдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өссөн дүн мэдээтэй байна. Тухайлбал, дээрх хугацаанд 471 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 185 хүн гэмтжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүн юм.


Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 17.4 хувь нь хулгай, хулгайн гэмт хэргийн 37 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 51.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.6 нэгж хувиар өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2836.3 сая төгрөгийн хохирол учирснаас 70 гаруй хувийг нь нөхөн төлүүлжээ. 

相关新闻