БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл, Улаанхус, Дэлүүн, Бугат сумын айлуудыг шилэн кабельд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-18 14:35:22

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Дэлүүн, Бугат сумын төвийн айл өрхүүдэд шилэн кабелийн сүлжээ татна.


Уг ажлын төсөвт өртөг нь 80.1 сая төгрөг бөгөөд шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ажлын гүйцэтгэгчээр "Кендала" компанийг шалгаруулсан байна.


Сумын төвийн айл өрхүүдийг шилэн кабелийн сүлжээнд холбосноор иргэд өндөр хурдны интернэт хэрэглэх боломж бүрдэх юм.  

相关新闻