СЭЛЭНГЭ: Шөнөдөө -4-9 хэмийн хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -4-9
градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын
температур шөнөдөө -4-6 градус хүйтэн, өдөртөө +4+6 градус дулаан байх төлөвтэй.
Аравдугаар сарын 18-22-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 20-нд ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна.
Агаарын температурын хувьд шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.