ГОВЬ-АЛТАЙ: Алтай суманд 4300 ширхэг мод нөхөн тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Намрын мод тарих өдрүүд энэ сарын 12-20-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Мод тарих энэ өдрүүдэд Алтай сумын хэмжээнд нисэх, шүтээний өндөрлөгийн хойд хэсэг, 40, 41 талбайд 4300 ширхэг мод нөхөн тарьж, Баянхайрхан багийн хойд талбай, шүтээний өдөрлөгийн хайсанд 2000 ширхэг хайлаас, бургас суулгасан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Үүнтэй холбоотойгоор мал бүхий иргэд болон нийт оршин суугчдыг тарьсан мод, суулгацыг хайрлан хамгаалж, малаа оруулахгүй байхыг уриаллаа.