ДАРХАН-УУЛ: Дархан дрифт тэмцээнд О.Өсөхбаяр түрүүллээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2024-10-15 18:51:12

Дархан, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойн хүрээнд "Дархан дрифт" автомашины тэмцээн боллоо. Уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаад мэргэжлийн буюу MDS ангиллын шилдэг 16 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.




Нийт таван гараатай бөгөөд гараа тус бүр өөр даалгавартай, тамирчны ур чадвар, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа шаардсан бөгөөд тэргүүн байрт “Vip auto club-ийн тамирчин, спортын дэд мастер Одгэрэлийн Өсөхбаяр тэргүүн байрт шалгарлаа.




Удаах байруудад “Drift club-ын тамирчин Б.Алтангэрэл, Orange drift team club-ийн тамирчин Д.Ууганбаяр нар шалгарав.

2024 оны цуврал тэмцээний сүүлчийн гараа ийнхүү Дархан-Уул Аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Биеийн тамир спортын газрын хамт олон зохион байгууллаа.