ДОРНОД: Хүүхдийн шинэ эмнэлэг ирэх сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-15 09:04:00

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн өргөтгөл буюу Хүүхдийн шинэ эмнэлэг ирэх сард ашиглалтад орно. Шинэ эмнэлэг 7000 м.кв талбайтай, А, Б хоёр блоктой, тус бүр нь дөрвөн давхар, нийт 200 гаруй өрөөний зохион байгуулалттай.


Барилгын ажлыг “Их базар констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна гэж БОЭТ-өөс мэдээлэв.


БОЭТ зургаан өөр газарт байрлал бүхий барилгатай. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмч мэргэжилтнүүд өвчтөнөө эмнэлэг хооронд зөөх шаардлагагүй болох юм. Өөрөөр хэлбэл, хүүхдэд чиглэсэн бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүлээн авах, амбулатори, сэргээн засах, өдрийн эмчилгээ, шүдний кабинет, гэмтэл, мэс засал, яаралтай тусламж, сүрьеэ, дотор, сэтгэц, наркологийн тасгууд, алсын зайн оношилгооны төв, эрүүл мэндийн сургалт, хөгжил, мэргэшүүлэх, чадваржуулах зэрэг эрүүл мэндийн бүсэд байрлан явагдах бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ.

 

相关新闻