Төр захиргааны байгууллагууд ажлаа тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонгол Улсын засгийн газрын Үндсэн хууль болон Засгийн газрын хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлдэг билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 дахь хоног тохиож байна.
Энэ хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын зөвлөлийн гишүүдийн ажлын хэсэг Засгийн газар болон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааг суртачлах, иргэдэд мэдээлэл хүргэхээр өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн цагдаагийн газар, эрүүл мэнд нйигмийн даатгалын хэлтэс, монгол туургатан театр, хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс, татварын хэлтэс болон бусад төр захиргааны 27 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа ард иргэддээ тайлагналаа. Өдөрлөгт ойролцоогоор 300 гаруй иргэд оролцож өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцсан аж.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлээр ахлуулсан засаг даргын зөвлөлийн гишүүд өдөрлөгийг нээж үг хэлсэн юм. Харин дараа нь байгуулагуудын хийсэн ажилтай танилцлаа. Төр захиргааны байгууллагууд “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээний хүрээнд засгийн газар болон харъяа яам, агентлагийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээгээ танилцууллаа.
Иргэдийн зүгээс уг арга хэмжээг дүгнэхдээ төрийн хүссэн үйлчилгээгээ цаг алдалгүй газар дээр нь авч, санал гомдлоо шууд хэлэн шийдвэрлүүлэх боломж олгож буйд нь баярласнаа илэрхийлж байсан юм.
Үүнээс гадна цаашид олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаагаа дүгнэж, олон нийтэд хандан мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулж байхаар болсон байна.
Т.Есүхэйтөмөр