ОРХОН: 18:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 39.7 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-11 17:54:10
oyuka_hu@yahoo.com

ОРХОН, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 18:00 цагийн байдлаар 39,7 хувьтай үргэлжилж байна. 


Орхон аймаг нийтдээ 67 мянга гаруй сонгогчтой бөгөөд 43 санал хураах байраар дамжуулан санал өгч байна. Эдгээр иргэдийг байршлаар нь авч үзвэл, Жаргалант сумын гурван баг, Баян-Өндөр сумын Баян-Овоот, Чингэл багийн иргэдийн санал хураалт өндөр хувьтай явагдаж байна гэж Орхон аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.


Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-д нийт таван нам эвслээс 98 нэр дэвшигч 41 мандатад, Баян-Өндөр суманд гурван намын 62 нэр дэвшигч, Жаргалант суманд хоёр нам эвслээс 42 нэр дэвшигч 21 мандатад  өрсөлдөж байна.


ИТХ-ын сонгууль нь иргэдийн оролцоог төлөөлж орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах чухал ач холбогдолтой сонголт тул залуучуудыг идэвхтэй оролцохыг Орхон аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа. 

Сонгуулийн санал хураалт орон даяар 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

相关新闻