"United Airlines" ирэх тавдугаар сараас Улаанбаатар руу нислэг үйлдэхээ зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-11 11:45:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болох "United Airlines" 2025 оны тавдугаар сарын нэгний өдрөөс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан нислэг ийнхүү товлосон хугацаандаа бодит ажил болж байна. Ингэснээр АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ гэж Ерөнхий сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.


相关新闻