"Монгол бахархлын өдөр" автозамын хилийн боомт амарна
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 31-нд тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомт амарна.
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Тиймээс энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж байна.
Н.Туяа