Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургууль хүртэлх замыг 4 эгнээ болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-07 14:52:38

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургууль хүртэлх авто замыг 4 эгнээ болгон шинэчилж байна.


Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг энэ сарын 7-9-нд засаж дуусгахаар төлөвлөжээ. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ "Оргил" худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр, Хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ.


Одоогоор Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замын хөдөлгөөнийг нээснээс гадна Циркээс "Барс" захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчлээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

相关新闻