Б.Нетаньяху, Э.Макрон нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-07 10:05:08

ЙЕРУСАЛИМ, 2024 оны аравдугаар сарын 7 /CNN/. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар ням гаргийн орой утсаар ярьжээЭ.Макрон Израилын эсрэг зэвсгийн хориг тавихыг уриалсны дараа талууд ийнхүү ярилцсан байна. 


Б.Нетаньяху хэлэхдээ, анд нөхөд маань хориг тавихаас илүүтэй Ираны террорист эвсэл”-ийн эсрэг үйл хэрэгт биднийг дэмжинэ гэдэгт манай улс найдаж байна гэжээ. Ерөнхий сайд мөн Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг хийж буй Израилын довтолгоо нь бүс нутгийн эрх ашигт нийцнэ хэмээн мэдэгдсэн байна.


Францын Ерөнхийлөгчийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Э.Макрон Израилын аюулгүй байдлыг дэмжиж байгаагаа дахин нотолж, Израилын ард түмэн, ялангуяа аравдугаар сарын 7-ны халдлагын хохирогчид, барьцаалагдсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн гал зогсоох хэлэлцээр байгуулахын чухлыг онцолсон байна.


Мөн Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррог даваа гарагт Израил болон Баруун эрэгт айлчилж, Израилын албаны хүмүүстэй уулзах үеэр хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Өнгөрсөн бямба гарагт Э.Макрон Газын дайнд ашигласан зэвсгийн худалдааг бүрмөсөн зогсоохыг уриалж, Франц үүнд оролцоогүй гэдгийг онцолсон байна. Б.Нетаньяху хариуд нь Э.Макрон болон Израилын эсрэг зэвсгийн хориг тавихыг уриалж буй бусад улс орон ичих хэрэгтэй” гээд, “Хезболла, хуситууд, ХАМАС болон тэдэнтэй холбоотой талуудад Иран зэвсгийн хориг тавьж байна уу? Мэдээж үгүй. Энэ террорист эвсэл хамтдаа дайтаж байна” гэж хэлжээ.


Газын зурвасыг бөмбөгдсөний улмаас олон арван мянган палестин иргэн амиа алдаад байхад Израилд зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй байна хэмээн хүний ​​эрхийн байгууллагууд АНУ, Герман, Их Британи зэрэг хэд хэдэн улсыг шүүмжилсээр ирсэн байна.

 


相关新闻