Хоёр бууцтай байх тогтоол баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-аас бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор нэг малчинд 2-оос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ.
Малчдын зарим нь хэтэрхий олон бууцтай болсон бөгөөд цас орж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд зарим өвөлжөө хаваржаагаа гаднын аймаг, сумын отрын малчдад түрээслүүлж мөнгө олдог байдлыг сумын ИТХ-аас буруу гэж үзсэн байна.
Малын бэлчээрийгхууль ёсны дагуу ашиглуулах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, гадны аймаг сумдаас ирж байгаа оторчдын бэлчээрийг зохицуулахаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахаар сумын татварын байцаагч, бусад албаны мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Тус сум 140 гаруй мянган толгой малтай.
Х.Эрдэнэбулган