Ливанд гал зогсоох саналыг Франц, АНУ дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /France24/. Израилын талаас “Хезболла” бүлэглэлд өгч буй цохилтод өртөн амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа энэ үед Ливанд 21 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг Франц улс АНУ-тай хамтран танилцуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч
Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл
Макрон нар НҮБ-ын төв байранд хэлэлцээ хийсний дараа Франц улс Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр дээрх саналыг дэвшүүлсэн байна.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлэхдээ “хэлэлцээ хийх боломж бүрдүүлэхийн тулд” 21 хоногийн хугацаатай “түр гал зогсоох” саналыг хоёр улс тавьж байна гэлээ. Бүх оролцогч тал хурцадмал
байдлыг намжаах чиглэлд
тууштай ажиллах
зайлшгүй шаардлагатай байна
гэж тэрбээр нэмж хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерриш яралтай хуралдааны үеэр үг хэлэхдээ, Ливанд
хурцадмал байдал даамжирч байгааг дурдаад, түр гал зогсоох хэлэлцээр байгуулах чиглэлд дипломат
хүчин чармайлт эрчимжиж байна гэж мэдэгдсэн байна.
Ливаны Эрүүл
мэндийн яамнаас
мэдээлснээр, Израилын цэргийн цохилтын улмаас лхагва гарагт
72 хүн амиа алдсан байна. Харин Израилын арми Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн тагнуулын 60 объект, тэдгээрийн дотор командын төвүүдэд цохилт өгсөн гэж мэдэгджээ. Даваа гаргаас
хойших хугацаанд Израилын цохилтод өртөн 641 хүн амиа
алдаж, хагас сая орчим хүн дүрвэсэн байна.