СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ отгон хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-23 21:12:32

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд 22 удаа хуралдсан байна.

 

Дээрх хуралдаануудаар аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан 200 орчим асуудлыг хэлэлцэн, 186 тогтоолыг батлан хэрэгжүүлжээ.

 

Аймгийн энэ удаагийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 170.7 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13.4 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 33.9 тэрбум, гадаад дотоодын төсөв хөтөлбөр хандив тусламжийн хөрөнгө оруулалтаар 4.72 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг батлан хэрэгжүүлсэн байна. 

相关新闻