СЭЛЭНГЭ: Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар 18-ны
өдөр бороо, цас орж хүйтэрнэ. Мөн 18-19-нд шилжих шөнө газар
тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
9 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас 18-ны
өдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлшинэ. Ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +7...+12
градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. Агаарын температур шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +6...+8 градус
дулаан байна.
9
дүгээр сарын 19-23-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ
хугацаанд бороо орохгүй.
Салхи
ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө
0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.