Таиландын эзэн хаан 88 насандаа өөд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 09:17:32

БАНГКОК. /NHK/. Таиландын эзэн хаан Пумипон Адульядет 88 насандаа өөд боллоо гэж тус улсын Хааны ордноос өчигдөр мэдээлэв. Тэрбээр дэлхий дээрх хамгийн удаан хугацаагаар хаан ширээнд заларсан хүн юм.

Тэрбээр 1927 онд төрсөн бөгөөд 1946 онд 18 насандаа хаан ширээнд заларчээ. Таиланд орныг 70 жилийн турш захирсан түүнийг улс төрийн хямралын хүнд цаг үед "нэгтгэгч хүч" гэж үздэг байсан юм

1992 онд ардчиллыг дэмжигчид болон цэргүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөний үеэр тэрбээр үймээнийг намжаахын тулд хоёр талын удирдагчдыг хооронд нь уулзуулж байжээ.

Түүнийг Таиланд даяар ихэд хүндэтгэдэг бөгөөд хөрөг зургийг нь олон нийтийн газар, айл өрхүүд гээд газар сайгүй байрлуулдаг байна.

Таиландын хаан Пумипон Адульядет өөд болсонтой холбоотойгоор Бангкок хотод гашуудал зарлалаа.

Өнөөдөр орой түүний цогцсыг Бангкок хотын “Emerald” сүмд авчран байрлуулна. Албан ёсоор бол гашуудлын арга хэмжээ нэг жилийн турш үргэлжлэх аж. Ханхүү Маха Вачиралонгкорн хаан ширээг залгамжлах ёстой боловч тэрбээр хаан ширээг шилжүүлэх өдрийг түр хойшлуулахыг хүссэн байна.

Гашуудлын үеэр төрийн далбааг 30 өдрийн турш хагас бөхийлгөх бөгөөд энэ хугацаанд баяр цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Засгийн газраас уриалжээ.

Д.Нямтулга

 

 

相关新闻