Шанд, Хабитатын чиглэлд нийтийн тээврийн хоёр компани үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-13 21:33:15
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Шанд, Хабитатын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан “Буган орд” компанийн гэрээг цуцалж тухайн чиглэлд ажиллах аж ахуйн нэгжийг шинээр шалгаруулах тендэр зарласан.

Тэгвэл энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шалгаруулалтад “Тод Од транс”, “Авто мастер”, “Голден бус” гэсэн гурван компани төслөө ирүүлсэн байна. Уг шалгаруулалтыг явуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тендерт оролцогч ААН-үүдийн автобус, граж, засварын газар, диспетчерийн хяналт зэрэгтэй биечлэн танилцлаа. Ажлын хэсгийн гишүүд Шанд, Хабитатын чиглэлд нэг компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхэд тэр бүр иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байгаа тул хоёр ААН-ийг шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн тул маршрутыг шинээр батлах ажлыг зохион байгуулахаар боллоо. Үүний тулд тухайн чиглэлд зорчдог иргэдээс санал асуулга авах шийдвэрийг ажлын хэсгээс гаргав.

Б.Оюун –Эрдэнэ

相关新闻