МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-13 16:32:30

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр эх орноосоо мордов.

Тэрбээр энэ сарын 14-17-нд болох Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцох гэж байна. 

М.Энхболд дарга уулзалтын хүрээнд Хятадын албаны хүмүүстэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж.

Өнгөрсөн жилийн уулзалтад АН-ыг төлөөлж УИХ-ын дарга асан З.Энхболд оролцож байсан юм.

Б.Туул 

相关新闻