ХӨВСГӨЛ: Ганд 3700 га талбай өртөж ургац алдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-03 09:00:47

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяраар ахлуулсан ажлын хэсэг тариалан, Эрдэнэбулган, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл суманд ажиллаж ургацын урьдчилсан баланс тогтоох, хураалтад ажиллах хүн хүч, ургацын төлөв, уринш, техникийн бэлэн байдалтай танилцлаа.




Тус аймгийн хэмжээнд 23504 га талбайд тариалалт хийж 8 дугаар сарын байдлаар урьдчилсан баланс тогтооход үр тариа 16785 га-аас 18463 тонн, малын тэжээл 3084 га-аас 7710 тонн, тосны ургамал 1920 га-аас 5760 тонн, төмс 239 га-аас 2151 тонн, хүнсний ногоо 277 га-аас 3324 тонн ургац тус тус хураан авах ургацын урьдчилсан баланс гарсан байна.  


Мөн цаг агаарын тааламжгүй байдлаас ганд 3700 га талбай өртөж ургац алдсан байна.





Өнөөдрийн байдлаар  улаанбуудайн хураалт Тариалан суманд эхэлсэн. Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлсэн байна.

 

相关新闻