Газад гал зогсоох талаар зарчмын тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-01 11:21:18

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 1 /RIA Novosti/. Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээнд оролцогч талууд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.


"Бид тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж бодож байна. Хэлэлцээнд оролцогчид зарчмын хувьд тохиролцсоноо мэдэгдсэн" гэж Ж.Байден хэлээд, хэлэлцээний энэ үе шатанд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа нэмж дурдсан байна.


“Энэ дайныг эцэс болгох цаг нь болсон” гэж Ж.Байден цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, “талууд хэлэлцээр байгуулахын ирмэг дээр байгаа аж".


Газын зурваст гал зогсоох, ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд Доха хотод болсон юм. Уулазлтын дараа гаргасан Египет, Катар болон АНУ-ын хамтарсан мэдэгдэлд хэлэлцээ найрсаг уур амьсгалд болсон гэдгийг тэмдэглэжээ. Дараагийн шатны хэлэлцээ наймдугаар сарын 25-нд Египетийн нийслэлд болсон байна.

相关新闻