ӨМНӨГОВЬ: Орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр оюутнуудыг дэмжин сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-29 11:00:14

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд дутагдалтай байгаа 6 салбарын 35 мэргэжлээр 64 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамрууллаа.


Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцагч оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

2021-2024 оны хугацаанд 700 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаж, өнөөдрийн байдлаар 12 салбарын 43 мэргэжлээр 102 оюутан төгсөж, 70-80 хувь нь орон нутагтаа ирж ажиллаж байгаа нь тус үйл ажиллагааны үр дүн гарч байгаа юм. 

相关新闻