Манай аэробикчид 23 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-13 12:59:00

"Манжуур-2016" аэробик гимнастикын олон улсын тэмцээнд оролцсон манай баг тамирчид нийт 35 багц медалиас 23 медаль хүртжээ.

Энэ амжилтаар манай тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарсан бол тэргүүн байрт ОХУ-ын Чита хотын баг, гуравдугаар байрт ОХУ-ын Эрхүү хотын баг тамирчид шалгарлаа. Хоёр дахь удаагаа зохион , 11 албаны хүний бүрэлдэхүүнтэй анх удаагаа оролцжээ.

Хоёр дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ-ын мужууд, Дорнод сибирийн бүс нутгийн багууд, БНХАУ, Монгол Улсын нийт 16 багийн 180 гаруй тамирчид 6-8, 9-11, 12-14, 15-17, 18-аас 5 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, гуравласан, багийн, бүжгийн баг, степний багийн гэсэн 7 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын багийн хувьд 5 багийн 48 тамирчин оролцжээ.

Д.Өлзий

相关新闻