ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхтүшигийг, Шинэ Зуунмод хотын Бүрэн эрхт төлөөлөгчөөр М.Батбаярыг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ.
Тодруулбал, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн
нарийн бичгийн даргаар томилов. Мөн Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг
үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн
эрхт төлөөлөгчөөр томиллоо.