Их Британид анхны жолоочгүй машиныг туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЛОНДОН. /ВВС/. Их Британид анх удаа жолоочгүй машиныг тус улсын Милтон Кейнс хотод туршжээ.
Цахилгаанаар ажилладаг, хоёр хүний суудалтай уг машиныг тус хотын төмөр замын буудлын ойролцоох зам дээр нэг км зайд явуулж туршсан байна.
Энэ туршилт нь Их Британид жолоочгүй машин зохион бүтээх ажилд чухал алхам боллоо гэж албаны хүмүүс дүгнэжээ.
Туршилтын үеэр хотын захиргааны албаны хүмүүс, хэвлэлийнхэн жолоочийн хамтаар уг автомашинд сууж явсан байна. Аюулгүй байдлын хангах жолооч нь онцгой тохиолдолд автомашиныг автомат жолоодлогын горимоос салгах үүрэгтэй ажээ.
Энэхүү автомат жолоодлоготой автомашиныг Оксфордын их сургуулийн Роботын хүрээлэн болон тус сургуулийн дэргэдэх “Oxbotica” компани зохион бүтээж, “Selenium” гэж нэрлэсэн байна.
Уг машин нь өөрийгөө удирдан залахдаа камер болон “LIDAR” системээс мэдээлэл хүлээн авдаг ажээ.
Д.Нямтулга