ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр нөөлөг салхины аюулаас онцгой сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 22-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэх ба ихэнх хугацаанд 7-12 метр хүрч ширүүснэ.
Иймд гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр аянга цахилгаан, салхины хурд огцом ширүүсэх зэрэг хавсарсан аюулт үзэгдэл ажиглагддаг тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хэрэглэж хэвшихийг онцгойлон анхааруулсан юм.