“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-21 08:13:35

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Тус хуралдаанаар эрчим хүчний шинэчлэл, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Хичээлийн шинэ жилийн бэлтгэл зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.


Өнөөдрийн хуралдааны товд 10 гаруй асуудал багтсан аж. 

相关新闻