ӨМНӨГОВЬ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-22 11:28:40

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Говийн аймгийн төв болон зүүн хэсгийн ихэнх нутгаар энэ сарын 22-ноос 25-нд аадар бороотой гэж УЦУОШГ-аас мэдээлэв.

 

Энэ үеэр салхи секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17-22 градус, өдөртөө +30-35 градус дулаан байна.

 

Иймд хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, гол, усны ойролцоо хоноглож, отоглохгүй байх, амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, баталгаат зам гарцаар зорчихыг анхаарууллаа.

 

相关新闻