ӨМНӨГОВЬ: Үндэсний сурын холимог багийн харваа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын тулгар төрийг хамгийн олон жил барьсан Батмөнх даян цэцэн хааны мэндэлсэний 560 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй улсын аварга шалгаруулах Үндэсний багийн холимог харваа үргэлжилж байна.
Тус тэмцээнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.Даваахүү, МУГТ, дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Даваажаргал, Өмнөговь аймгийн нэрийг өндөрт өргөж яваа Монгол улсын дархан мэргэн Ж.Баттөмөр, Монгол улсын мэргэн Ц.Баярмаа тэргүүтэй эрхий мэргэн харваачид оролцож байна.




















