ӨМНӨГОВЬ: Улсын аварга шалгаруулах Үндэсний сурын холимог багийн харваа тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Батмөнх Даян
сэцэн хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан улсын аварга шалгаруулах Үндэсний
сурын холимог багийн харваа тэмцээнийг 2024 оны наймдугаар сарын 15-18-ны
өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус тэмцээнд нийт 43 багийн мянга гаруй эрхий мэргэн харваач оролцож, 30 зурхайнаас цэц мэргэнээ сорьж байна.
Өмнөговь
аймаг үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх 2004 онд зохион байгуулж
байсан бол 2014 онд цуваа харваа, 2024 онд холимог багийн улсын аварга
шалгаруулах тэмцээнийг ийнхүү гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Б.Чинбат нар оролцлоо.
Улсын
аварга шалгаруулах үндэсний сурын холимог багийн харваа тэмцээнийг самбарын шүүгч 60,
зурхайн шүүгч 30 нийтдээ 90 шүүгч шүүн тунгаан ажиллаж байна.